Сайн байна уу, би Work and Travel хөтөлбөрт 2019 онд хамрагдаж Америкийн Нэгдсэн Улсад зуны турш ажиллангаа аялаад ирсэн. Миний хувьд ажлын ярилцлагадаа тэнцэхийн тулд англи хэлний мэдлэгээ хурдан хугацаанд сайжруулах хэрэгтэй байсан харин манай агентлаг EXPERT англи хэлний институттэй хамтарч ажилладаг учраас маш хурдан хугацаанд чанартай сургалтад суун тэнцсэндээ баяртай байдаг. Миний хувьд анх удаагаа алс холын АНУ-г зорьж байсан учраас бүх зүйл шинэ бас амаргүй байсан тэр бүрд нь анхаарал тавьж зөвлөгөө өгч байсан агентлагийн хамт олондоо баярлалаа.Миний хувьд хөтөлбөрт хамрагдсанаар англи хэлний мэдлэгээ сайжруулан, олон орны найз нөхөдтэй болж, ажлын туршлагатай болохоос гадна кинон дээрээс л хардаг байсан хотуудаар өөрийн биеэр аялаад зөндөө гоё дурсамжуудтай болсон. Уг хөтөлбөрийг сонирхож байгаа оюутан залуучууддаа хандаж хэлэхэд заавал хамрагдаж үзэх хөтөлбөрийн нэг шүү гэж хэлмээр байна.

    Буцах