АНУ-д суралцах хөтөлбөр

Америкт суралцах хөтөлбөр нь англи хэлний бэлтгэл, бакалавр болон мастерын зэргээр боловсрол дээшлүүлэхийг зорьж буй хэн бүхэнд нээлттэй хөтөлбөр юм. Манай байгууллага 120 орчим сургуулиудтай албан ёсоор хамтын ажиллагааны гэрээтэй ба таныг сургуулиа хэрхэн сонгоход, визний цаг захиалах, виз мэдүүлэхэд туслахаас эхлээд онгоцны тасалбар захиалах, сургуулийн төлбөрөө төлөх,  хэрхэн тэтгэлэгт хамрагдах, амьдрах байраа олох зэрэг ирээдүйд танд тулгарч болох бүхий л нөхцөлд олон жилийн туршлагатай мэргэшсэн баг хамт олон зөвлөгөө өгөн ажилладаг.

Америкийн нэгдсэн улс боловсролын системээрээ дэлхийн тэргүүлэгч улс орнуудын нэг билээ. Бид танийг дэлхийн боловсролыг эзэмшихэд найдвартай гүүр болон хамтарч ажиллахдаа таатай байх болно.

 
 
  1. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн өндөр боловсролтой боловсон хүчин
  2. Англи хэлийг орчинд нь хурдан хугацаанд суралцах
  3. Төгсөөд өндөр цалинтай олон улсын байгууллагад мэргэжлээрээ ажиллах
  4. Мэргэжлээрээ ажлын туршлага хуримтлуулах
  5. Америкийн Нэгдсэн Улсад амьдрах, өөр орны соёлтой танилцах
  6. Өөрийн бизнесээ эхлүүлэх, мэргэжлийн багш докторуудаас зөвлөгөө авах
  7. Олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн суралцах, Монгол соёлоо таниулах
  8. Дэлхийн гайхамшигт дурсгалт газруудаар аялах гэх мэт олон боломжууд танийг хүлээж байна
 
  
 
  1. Хэлний бэлтгэл 1,5 жил
  2. Бакалаврын зэрэг 4 жил 
  3. Магистрын зэрэг 1-2 жил
 
 
  1. Гадаад паспорт
  2. Сургуулийн диплом /төгсөгч нар/
  3. Тодорхойлох захидал /2ш/
  4. Хэлний шалгалтын оноо /магистр болон бакалавр/
  5. CV
 
  1. Хоёр талын нислэгийн тийз /нэг талдаа/
  2. Халаасны мөнгө
  3. Амьдрах байрны түрээс /сараар/
  4. Сургуулийн төлбөр /улирал, семестр/
  5. Эрүүл мэндийн даатгал /жил/
  6. Ном сурах бичиг
  7. Хоол, унааны зардал