Хөтөлбөрийн үндсэн зорилго нь оролцогчдод АНУ-ын хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, фермийн менежмент болон мал аж ахуйн үр ашигтай системийг таниулахад чиглэнэ.
Дадлагажигчид нь фермийн эзэн эсвэл менежерийн удирдлага дор ажиллах бөгөөд улирлын онцлогоос хамааран газар тариалан болон мал аж ахуйн үндсэн үйл ажиллагаанаас эхлүүлээд бусад бүх үйл ажиллагаа болох арчилгаа, техник хэрэгсэл, удирдлагын бүрэн бүтэн байдлыг хангах зэрэгт оролцоно.
Үргэлжлэх хугацаа: 12-18 сар
Байршил: АНУ-ын хөдөө аж ахуйн бүс нутгууд
• Хөдөө аж ахуйн салбарт холбогдох мэргэжлээр их, дээд сургууль төгссөн дипломтой байх
• 28-с доош настай байх
• Англи хэлний мэдлэгийн түвшин дунд буюу түүнээс дээш байх
• Карьерын боломж: Орчин үеийн фермийн аж ахуйг хэрхэн удирдах, бизнесийн зарчмаар хөгжүүлэх туршлагыг эзэмшсэнээр эх орондоо ирээд өөрийн аж ахуйг байгуулах эсвэл томоохон компаниудад ажиллах давуу талтай.
• Санхүүгийн өгөөж: АНУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу цалинтай дадлага хийх бөгөөд хөдөө орон нутагт амьжиргааны зардал бага байдаг тул хуримтлал үүсгэх өндөр боломжтой.
• Соёлын солилцоо: Америкийн жижиг хот, хөдөөгийн амьдралын хэв маяг, суурин фермерүүдийн соёлтой танилцаж, бие даан амьдрах чадварт суралцана.