TA - Туслах багшийн дадлагажих хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр багш мэргэжлээр төгсөгч залуучуудад зориулсан хөтөлбөр ба Америкийн ерөнхий боловсролын сургуульд шууд мэргэжлээрээ дадлага хийх боломжтой юм. Та АНУ-ын Ерөнхий Боловсролын сургуульд үндсэн багшийн туслах болж ажиллах бөгөөд сургалтын үйл явцад бодитоор оролцож, анги удирдахад туслан, хүүхдүүдтэй ойр ажиллах юм. Хөтөлбөр танд Америк багш нар хүүхдийг хэрхэн хөгжүүлж, сургаж байгааг дэргэдээс нь харж, суралцаж, туршлага хуримтлуулах, өөрийн заах арга барилаа олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх ховор боломжийг олгоно.

Үргэлжлэх хугацаа: 12-18 сар

Байршил: АНУ-ын бүх мужуудад байрлах Ерөнхий Боловсролын Сургууль

• Карьер өсөлт:  Дэлхийн тэргүүлэх боловсролын системд гар бие оролцож, хүүхэдтэй ажиллах орчин үеийн арга барилыг эзэмших боломжтой. Энэ туршлага таны ирээдүйн карьерт том хөрөнгө оруулалт болох юм.

• Хэлний чадвар:  Англи хэлний орчинд өдөр тутам Америк багшийн удирдлага ажиллаж, амьдрах тул хэлний мэдлэгээ дээшлүүлэх, Англи хэлний мэргэжлийн ур чадвар эзэмших боломжтой.

• Санхүүгийн дэмжлэг:  АНУ-д ажиллаж амьдрахдаа амьжиргааны зардлаа нөхөхүйц хэмжээний цалин авна.

• Аялал ба Соёл:  Ажлын бус цагаар болон амралтын өдрүүдээрээ АНУ-ын хотуудаар аялах, олон улсын найзтай, Америк соёлтой танилцах боломжтой.