Оюутны АНУ-д ажиллах, аялах хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын төрийн департментаас дэлхийн олон улсад хэрэгжүүлдэг соёл солилцооны хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт хамрагдсанаар зуны амралтаа АНУ-д мартагдахааргүй, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгодог хөтөлбөр юм.

 
 
  1. Америкийн соёл, амьдралын хэв маягтай танилцах
  2. Ажил, амьдралын туршлага хуримтлуулах
  3. Англи хэлний ярианы чадвараа хөгжүүлэх
  4. Бие дааж амьдрах ухаанд суралцах
  5. АНУ-ын алдартай хотууд, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах г.м.
 
 
 
   
  1. 18-24 настай
  2. Их дээд сургуульд бакалаврын зэрэгт идэвхтэй суралцаж буй, өдрийн ангийн оюутан
  3. Англи хэлний дунд буюу түүнээс дээш мэдлэгтэй
 
 

Work and Travel хөтөлбөрийн ажлууд нь аюулгүй байдал хангагдсан аялал жуулчлалын бүс нутгуудад тусгайлсан мэргэжил шаардахгүй үйлчилгээний ажлууд байдаг. АНУ-ын хөдөлмөрийн хуулиар 7 хоногт дунджаар 30-40 цаг ажилдаг. Амьдрах байрыг ажил олгогч хариуцдаг ба ажил олгогчоос шалтгаалан төлбөргүй ч байр байдаг.

 
 
  1. Зочид буудал, Амралтын баазууд – Цэвэрлэгээний ажилтан, тохижилт, зөөгч, бариста, тогооч г.м.
  2. Парк – Касс, бэхэлгээ шалгагч, гадна тохижилт ажил, тоглоом хариуцагч г.м.
  3. Зоогийн газрууд – Зөөгч, хоол бэлтгэгч, тогооч, угтагч, үйлчилгээний ажлууд г.м.
  4. Дэлгүүрүүд – Үйлчилгээний ажилтан, бараа өрлөгийн ажилтан, кассчин, зааварлагч г.м.