Хөтөлбөрийн үндсэн зорилго нь хөтөлбөрийн оролцогчдод АНУ-ын зочлох үйлчилгээний салбар болон аялал жуулчлалын салбарт ажиллахдаа менежментийн арга барил, олон улсын стандартыг эзэмших боломж олгох бөгөөд ажлын байран дээр бодит мэргэжлийн туршлага хуримтлуулах юм.
Дадлагажигчид нь тусгайлан боловсруулсан сургалтын төлөвлөгөөний дагуу ажиллах ба байгууллагын үйл ажиллагаатай цогцоор танилцах үүднээс салбар нэгжүүдэд сэлгэн ажиллах зарчмаар дадлагажина. Үүнд хүлээн авах алба, үйлчилгээний алба, гал тогоо зэрэг үндсэн нэгжүүд багтана.
Үргэлжлэх хугацаа: 12-18 сар
Байршил: АНУ-ын аялал жуулчлалын бүсэд байрлах 4-5 одтой зочид буудал, тансаг зэрэглэлийн амралтын гарууд.

Коллеж, их, дээд сургууль төгссөн эсвэл төгсөх гэж буй оюутан байх
28-с доош настай байх
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
Хэрэв дөнгөж сургууль төгссөн бол төгсөөд 12 сараас хэтрээгүй байх
Ажилладаг бол хамгийн багадаа мэргэжлээрээ 3-5 жил ажилласан байх
• Мэргэжлийн ур чадварын өсөлт: Олон улсын стандартад нийцсэн зочид буудлуудын үйлчилгээний стандарт, удирдлагын арга барилд суралцаж, мэргэжлийн хувьд өсөн дэвжих.
• Олон улсын карьер: Олон улсад ажилласан туршлагатай болсноор дотоодын болон гадаадын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой.
• Санхүүгийн талаас: АНУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу цалинтай дадлага хийх бөгөөд амьжиргааны зардлаа хангалттай нөхөх санхүүгийн боломжоор хангагдана.
• Хэл ба Соёл: АНУ-д ажиллаж, амьдрах нь хэлний мэдлэгийг эрс сайжруулахын зэрэгцээ олон үндэстний соёлтой танилцаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллаж, мэргэжлийн хувьд танилын хүрээгээ өргөжүүлэх боломжийг олгоно.