CI Тогоочийн дадлагажих хөтөлбөр

 

Хөтөлбөрийн үндсэн зорилго нь хөтөлбөрийн оролцогчдод орчин үеийн хоол үйлдвэрлэлийн технологи, гал тогооны менежмент болон Америкийн хоолны соёлыг танилцуулахад чиглэнэ.

Дадлагажигчид нь Ахлах тогоочийн удирдлага дор ажиллах бөгөөд хоол бэлтгэх анхан шатны дамжлагаас эхлэн хоол олголт, шинэ хоолны цэс бүтээх, хүнсний аюулгүй байдлын стандарт гэх мэт гал тогооны үйл ажиллагаанд гар бие оролцоно. Мөн гал тогооны өөр өөр хэсгүүдэд  сэлгэн ажиллах замаар олон талт туршлага хуримтлуулна.

Үргэлжлэх хугацаа: 12-18 сар

Байршил: АНУ-ын аялал жуулчлалын бүсэд байрлах 4-5 одтой зочид буудал, тансаг зэрэглэлийн ресторанууд.

 

  1. Коллеж, их, дээд сургууль төгссөн эсвэл төгсөх гэж буй оюутан байх

    • 28-с доош настай байх

    • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

    • Хэрэв дөнгөж сургууль төгссөн бол төгсөөд 12 сараас хэтрээгүй байх

    • Ажилладаг бол хамгийн багадаа мэргэжлээрээ 3-5 жил ажилласан байх

  1.  Мэргэжлийн ур чадварын өсөлт: Олон улсын стандарт, АНУ-ын рестораны үйлчилгээний стандарт, удирдлагын арга барилд суралцаж, мэргэжлийн хувьд өсөн дэвжих.

  2. Олон улсын карьер: Олон улсад мэргэжлээрээ ажиллаж туршлага хуримтлуулснаар дотоодын болон гадаадын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх.

  3. Санхүүгийн талаас: АНУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу цалинтай дадлага хийх бөгөөд амьжиргааны зардлаа хангалттай нөхөх санхүүгийн боломжоор хангагдана.

  4. Хэл ба Соёл: АНУ-д ажиллаж, амьдрах нь хэлний мэдлэгийг эрс сайжруулахын зэрэгцээ олон үндэстний соёлтой танилцаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллаж, мэргэжлийн хувьд танилын хүрээгээ өргөжүүлэх боломжийг олгоно.